• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 23
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

    Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

    2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

    Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

    2026 оны байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид дэлхийн 30 гаруй улсад визгүй зорчих эрхтэй

    Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

    Бодь Интернэшнл ХХК: Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө нь баримт нотолгоогүй, зохиомол яриа, илт гүтгэлэг юм

    Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

  • Улс төр
    Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

    МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Монголчуудын үндэсний ухамсарыг сэргээсэн “Мандухай сэцэн хатан”

by
2018-12-28 09:41
in Онцлох мэдээ, Түүх, уламжлал
11
Монголчуудын үндэсний ухамсарыг сэргээсэн  “Мандухай сэцэн хатан”

-Үндэсний эрх чөлөөний өдөрт зориулав-

Одоогоос ЗО жилийн өмнө, 1988 онд монголын нийгэм,оюун санааны амьдралд тэсрэлт болсон үзэгдлийн нэг бол яахын аргагүй “Мандухай Сэцэн хатан” кино байлаа. Нэг намын үзэл суртлын хатуу хяналт дор олон жилийн турш монголынхоо өнө эртний түүх судраа сөхөж хөндөхөөсөө болгоомжилж эмээдэг байсан цагийг халж ард түмний үндэсний ухамсар, үндэсний бахархлыг сэргээх үйлсэд уг бүтээл том эргэлт хийсэн юм.

Үнэндээ үндэс угсаагаа ярьсан олон хүнийг “үндсэрхэг үзэлтэн” хэмээн гадуурхаж, амьдрал хувь заяагий нь хохироодог байсан тухайн үеийн төрийн бодлого,намын үзэл сурталд “Мандухай сэцэн хатан“ цэг тавьсан билээ. Нэрийг нь дуудахаас ч дотроо айдастай явдаг ард түмэн маань анх удаа их хааныхаа том хөрөгийг дэлгэцнээс харж магнай нь тэнийсэн юм. Мандухай хатан/Х.Сувд/ морьтойгоо давхин ирж буугаад тахилын сүмд дэхь эзэн Чингисийн хөрөгийн өмнө туурга тусгаар монголчуудынхаа эв нэгдэл, бүрэн бүтэн байдлын төлөө амь биеэ үл хайхран тэмцэхээ илэрхийлж тангараг өргөж буй киноны хэсэг нь найруулагч,уран бүтээлчдийн зоригтой алхам, шинэ өвөрмөц уран шийдэл байв.Үүгээрээ найруулагч Б.Балжинням, зураглаач Л.Шаравдорж нар маань их хааныхаа хөрөг зургийг анх удаа монгол түмнийхээ мэлмийд шүтээн болгож крупный план буюу том дүрсээр дэлгэцийн уран бүтээлд мөнхөлсөн нь учиртай.

Ер нь уг кино нийт уран бүтээлчдийн монголоо гэсэн халуун сэтгэл шингэсэн хүчтэй уран бүтээл болсон. Бидний өвөг дээдэс Монгол улсынхаа гал голомтыг бөхөөхгүйг эрмэлзэж,төрлөх нутгаа бүрэн бүтэн хойч үедээ үлдээхийн төлөөх дайн тулаанд тэдний урсгасан цусыг хойч үр ач нар маань мартах ёсгүйг киноны нэвтрэн гарах санаа өгүүлсөн юм.

Монголын төлөө гэх зүрх сэтгэлийн мөнхийн дуудлагыг өнөө ирээдүй үедээ хандуулж,асуудлыг дэвшүүлсэн нь киноны ерөнхий зураач,найруулагч,оператор,хөгжмийн зохиолч,жүжигчдийн уран чадварын нэгдмэл бүтээлч эрэл хайгуулын үр дүн байлаа. Ганц жишээг дурьдахад киноны төгсгөл хэсэг дээр бэлэгдэл санааг дүрслэлийн өвөрмөц хэлээр уран илэрхийлсэн байдаг…тухайлахад Мандухай хатныг оршуулах ёслолын үеэр баатар эрсийн барьсан түг түмэн бамбарын гэрэл үдшийн бүрийд сүрлэг харагдах нь хэзээд ч бөхөшгүй Монголын маань гал голомтын дөл гэлтэй. Бамбарын энэ дөл бол чухамдаа монгол хүн бүрийн зүрх сэтгэлд үеийн үед бадамлан асах сэтгэлийн мөнхийн галыг бэлэгшээсэн гүн утга бүхий уран сайхны шийдвэрлэлийн нэг байлаа.

Цаад утгаараа хэдүйгээр төрийн их хатан тэнгэрт хальсан ч монголыхоо төлөө тэмцэж алтан амиа зориулсан түүний үйл хэрэг,гавъяа зүтгэл нь ард түмний зүрх сэтгэлд үүрд зул болон үеийн үед мөнхжин үлдэх учиртай уран санаа юм. Мандахуй хатантай салах ёс гүйцэтгэх ажиллагааг алс өндрөөс операторын панорамдаж авсан ерөнхий зураглал сүртэй, хүндэтгэлтэй харагдуулж,киноны дэвшүүлсэн санааг улам гүнзгийрүүлэхийн хамт, ялангуяа буурал түүхийн эрт үе,өнөө цаг,ирээдүйг холбосон монгол хүний зүрх сэтгэлийн мөнхийн дуудлагыг киноны хөгжмийн эртний аялга бүхий дуурьсгалантай эгшиг яруу илэрхийлсэн байдаг. Төрийн шангалт Н.Жанцанноров киноны хөгжмийнхөө лейтмотив буюу үндсэн аялгуу сэдвийг сонгохдоо ардын язгуур урлагийн өвийг бүтээлчээр ашиглаж эрэл хайгуул хийсэн нь уран сайхны гайхалтай шинэ нээлт болсон юм. Тэрбээр хөгжмийн туурвилдаа уртын дууны аялга, шуранхай, уухайн түрлэг,хуурын татлага,хөөмийн цуурай, тагнайн исгэрээ,хэнгэрэгийн чимээг хослуулан хэрэглэсэн нь буурал түүхийн дүр төрхийг аялгуу эгшгээр нүднээ буухуйц дүрсэлж,монгол хүний сэтгэлийн нандин бүхнийг хөглөн гайхалтай хөндөж чадсан байдаг. Тиймдээ ч Мандухайн хөгжим ахин дахин сонссон ч уйдашгүй, түүний аялгуу эгшиг монголын маань амин сүнсийг эрт, өнөө, ирээдүйн гурван цагаар холбож, монголчуудын сэтгэлд мөнхөд шингээсэн өвөрмөц туурвил болсон юм.Ялангуяа киноны эхлэл, төгсгөлийн хөгжим хэдэн зуун жилийн тэртээхь түгшүүрт цаг,хэзээд ч мартах ёсгүй өвөг дээдсийн гавъяа зүтгэл, зовлон жаргалын дуудлага мэт дуурьсаж киноны туульсын ерөнхий өнгө төрхийг тодосгон, киноны өгүүлэмж, үйл явдлын өвөрмөц оршил, тайлалын учиг болж эгшиглэх нь хэний ч сэтгэлд нэгийг бодогдуулдог. Ер нь киноны зөрчлийн өрнөл,туйл,дүрүүдийн дотоод ертөнцийг нээх,монгол нутгийн байгалийн зураглалыг олон өнгө аялгуу эгшгээр илэрхийлэхэд Н.Жанцаноровын хөгжим, киног үзэсний дайтай бие даасан онцгой туурвил болсон юм.

Энэ гайхамшигтай бүтээл дотроо: “их хатан Мандухай”, ”Төрийн ёс, зан үйл цэнгүүн”, ”Эх нутаг” хэмээх сэдэвчилсэн гурван чуулбар хэсгээс бүрэлддэг. Чуулбар хэсгийн аялгуу бүр эмэгнэл, гуниг, уянга хосолсон өнгөөр баялаг тул ямар ч хүний сэтгэлийн жаргал,зовлонг хуваалцах увидастай аж. Ялангуяа их хатан Мандухайд зориулсан уянгын аялгууг монгол хүн бүр андахгүй.

Тэр тусмаа харийн газар суугаа монгол хүн ер бусын энэхүү уянгын аялгуу эгшгийг сонсоод эх нутгаа санах сэтгэлий хөндөж өөрийн эрхгүй нүдэнд нь нулимс хураад ирдэг нь учиртай. Хөгжим хүний сэтгэл хэл гэдэг. Энэ утгаараа язгуур угсаа нэгт монгол туургатнуудын маань дотроо нандигнан тээж явдаг монголоо гэх сэтгэлийг нь огшоох төдийгүй бусад улс үндэстний сонорыг эзэмдэх бүтээл болсон юм. Ямар сайндаа л Токиод хүртэл таксины жолооч машин дотроо Мандухай сэцэн киноны хөгжмийг сонсоод явж байсан тухай яриа байдаг.

ХҮ зууны монголын төр, нийгмийн амьдралыг өргөн цараатай өгүүлсэн туульсын уг бүтээлийн уран сайхны томоохон ололтын нэг нь жүжигчдийн ансамбль,бүрэлдэхүүнийг зөв сонгосон нь тэдний бүтээсэн дүрүүд үзэгч олны оюун санаанд шингэж чадсан билээ. Тухайлахад АЖ А.Очирбатын шадар сайд Сатай, УГЖ Дамчаагийн Исмайл, С.Сүххуягийн Батмөнх даян хаан, тэрчлэн АЖ П.Цэрэндавга, Д.Мэндбаяр, С.Сарантуяа, Н.Мягмарнаран, А.Дашпэлжээ, жүжигчин Д.Төмөртогоо нарын дүрүүд гүнзгий санаа, хурц тод зан төрхөөрөө үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдэхүйц болсон байдаг. АЖ Сувдын хувьд дүрийг урлах авъяас чадварынх нь томоохон амжилтын нэг нь яах аргагүй Мандухай хатны дүр юм. Ер нь домогт түүхэн бие хүний дүрийг түмэн олонд хүлээн зөвшрүүлэхүйц бүтээх гэдэг үнэхээр бэрх сорилт жүжигчний өмнө тулгарсан. Тэр тусмаа Мандухай сэцэн хатны хувьд нэг талаас сурвалжит язгууртны охин,бас эх хүн,нөгөө талаас, монгол төрийн алтан жолоог атгасан том зүтгэлтэн. Ийм ер бусын ховорхон бие хүний зан төрх, сэтгэлийн нарийн төвөгтэй зөрчил,дотоод ертөнцийг Н.Сувд өөрийн авъяас, оюуныхаа тэнхээгээр чадварлаг нээж чадсан нь үзэгч түмний хайр, гүн хүндэтгэлийг хүлээсэн билээ. Тэгээд ч ард түмэн маань түүнийг нэрээр нь дуудахаасаа илүүтэй Мандухай хатан хэмээн хүндэтгэн нэрлэж заншсан нь зүй ёсны хэрэг. Н.Сувдын Мандахуйд эмэгтэй хүний уян зөөлөн сэтгэл, төрийн зүтгэлтний зангараг,уужим ухаан хослон байдаг. Даян хаантай дэр нийлүүлсний дараа хэдүйгээр эгчмэг ч гэлээ Батмөнхийг хайрлаж, сэтгэлийн жаргал эдэлсэн бүсгүй хүний уяхан ааль аашийг эвлэгхэн харуулсан байхад улс гүрэнд заналхийлсэн дайн, түгшүүрийн эгзэгтэй цагт монгол улсынхаа өмнө тулгарсан төвөгтөй асуудлыг шийдвэрлэх хэрэгт идэвхтэй оролцож,алсын бодлого,холч ухаанаараа бусдаас ялгарах төрийн томоохон зүтгэлтэн болсныг Н.Сувдын тоглолт том томруун өгүүлдөг.Н.Сувд дүрээ олон талаас нь чадварлаг харуулсан байдаг.

Тухайлахад эх хүн, эмэгтэй хүний хувьд эдлэх ёстой Мандухайн сэтгэлийн зовлонг бодиттой нээсэн юм. Өөр залуухан бүсгүйд сээтэн хаях Батмөнх даян хааны хөнгөмсөг зан түүний хайрыг шархлуулж байна.Н.Сувдын Мандухай дотроо шаналавч, хаант ёс төрийг хүндэтгэх түүний уужим ухаан нь далд зовиураа ялан давж, ялих шалих зүйлээр сэтгэлээ зовоосонгүй. Улс гүрнээ бодох түүний ухаалаг чанар илүү давуутай ажээ. Үүгээр ч Батмөнх даян хааны хүндлэл хүлээж, зон олныхоо дунд нэрд гарсан хатны дүрийг Н.Сувд урлажээ.Бас түүний бүтээсэн Мандухай эмэгнэлт дүр юм. Охин насандаа өөрөөсөө ах, үе мултарсан өвгөн Мандуултай ураг барилцаж, түүнээс хүүхэдтэй болсон ч үрийн жаргал үзсэнгүй. Анхны охин хүүхэд нь муу санаатны хорлолд амиа алддаг.

Шадар сайд Сатай таалал төгссөнөөс хойш тэрбээр орь ганцаардаж, түшиж тулах эр нөхөр нь жаргалд ташуурч, тус болохоосоо илүү нэр төр хөөцөлдөгч, хуйвалдагч нарын урьханд орж байна. Батмөнх хааны сул талыг овжин ашигласан ордны хуйвалдагч нарын хорон ажиллагаа идэвхжиж түүний золиосонд Мандухай өөрөө өртсөн нь дүрийн бас нэгэн эмгэнэл байлаа. Энэ бүхэнд Мандухай сэтгэл гутарч явсангүй. Ялангуяа охиноо хорлогдсоны дараа улам ч ухаан сууж, хатуужин төрөө улсаа төвхнүүлэх үйл хэрэгт эрс шийдэмгий орохоор болсон хүчирхэг эмэгтэйн дүрийг Н.Сувд бүтээсэн юм.

Түүний Мандухай монгол туургатнаа нэгтгэх дайнд цэргээ удирдан оройлон манлайлж, төрд тэрслэгч, урвагч, хуйвалдагч нартай тууштай тулалдаж байгаад амь насаа алдаж байна. ”Мандухай сэцэн хатан” кино бол монголчууд эв эетэй байхдаа хүчтэй, харин эв нэгдэлгүй бол монголын тусгаар тогтнол,бүрэн бүтэн байдалд аюул учрах осолтойг үеийн үед санаж явах түүхэн сургамжийг өгүүлсөн юм.

Үүгээрээ улс төр, нийгмийн гүнзгий санааг агуулсан,өнөө үед ч чухал ач холбогдолтой мөнхийн асуудлыг дэвшүүлснээрээ үнэ цэнэтэй бүтээл болсон билээ. Нөгөө талаас, Мандахуй сэцэн хатан кино хүн ардын маань олон жилийн турш оюун сэтгэлд нь далд оршиж байсан үндэсний ухамсрыг онцгой сэргээсэн юм. Уг бүтээл дэлгэцнээ олны хүртээл болсны дараахнаар нэг хэсэгтээ хүмүүс эртний түүхээ сонирхох, хуучин монгол бичигт суралцах хөдөлгөөн хааяагүй өрнөж,энд тэндгүй дугуйлан бий болж, дунд, дээд сургуулиудад, бүр бүр телевизээр хүртэл хуучин үсгийг заах болсон билээ. Тэрчлэн монгол дээлээ нийтээрээ өмцсгөөж, монголын эзэнт гүрэн, Чингис хаантай холбогдсон ном судар,хуучин бичгийн сурах бичиг олноороо гарч эхэлсэн. Монголоороо омогших, үндэс угсаагаараа бахархах сэтгэл ийнхүү идэвхжихэд “Мандухай сэцэн” кино онцгой нөлөөлсөн юм. Олон жилийн турш үндэсний үзлийг үгүйсгэж байсан коммунист интернационализмын сурталчилгаа ч монголын хөрснөөс алгуур хийсч туугдах цагийг “Мандухай сэцэн хатан” авчирсан..

Энэ утгаараа”Мандухай Сэцэн хатан”/1988/ бүтээл нь хүн ардынхаа оюун санааг өөрчлөхөд үнэтэй хувь нэмрээ оруулж, ердөө нэг жилийн дараахан монгол даяар өрнөх ардчилсан хөдөлгөөний угтвар нөхцлийг бүрэлдүүлэхэд бодиттой өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэсэн бүтээл байлаа. “Мандухай сэцэн хатан “кино үеийн үед туурга тусгаар монголын маань эв нэгдэл, өлмий бат оршихын билигдил болж монголчуудын сэтгэлд үлдэх хувьтай мөнхийн бүтээл юм..

Дэмчигдоржийн Мягмарсүрэн, профессор,урлаг судлаач

Related Posts

Монгол хатад: Нууц ноёнтон эмэгтэйчүүд
Онцлох мэдээ

Монгол хатад: Нууц ноёнтон эмэгтэйчүүд

2025-04-17 09:04
}

Шинэ мэдээ

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

by undesten
2026-11-23 14:34
1

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

by undesten
2026-11-23 14:18
0

МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

by undesten
2026-11-23 13:57
0

Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

by undesten
2026-11-23 11:59
0

Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

by undesten
2026-11-23 11:09
0

2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

by undesten
2026-11-23 11:00
0

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

by undesten
2026-11-23 10:21
0

2026 оны байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид дэлхийн 30 гаруй улсад визгүй зорчих эрхтэй

2026 оны байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид дэлхийн 30 гаруй улсад визгүй зорчих эрхтэй

by undesten
2026-11-23 10:10
0

Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

by undesten
2026-11-23 09:58
0

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

by undesten
2026-11-20 13:05
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай