Энэ онд БНХАУ 6800 км төмөр зам ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн бөгөөд үүнээс 3200 км нь өндөр хурдны галт тэрэгнийх байна гэж мэдээллээ. Мөн өнгөрсөн жил 3.3 тэрбум гаруй зорчигч тээвэрлэж, 4 тэрбум тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь 2017 оноос зорчигч 9.4%, ачаа 9.1%-иар өссөн дүнтэй байна. Хятад улс өндөр хурдны төмөр замын уртыг 2020 онд 30 мянган км хүргэхээр төлөвлөж байгаа бол 2025 он гэхэд 38 мянгад хүргэхээр төлөвлөжээ.