Өмнөд Солонгосын хэвлэлийн төлөөлөгчид Ром дахь БНАСАУ-ын Элчин сайд Чо Сун Гил Италид улс төрийн орогнол хүссэн бөгөөд одоогоор Ромын эрх баригчдын хамгаалалтанд байгаа гэж мэдэгдлээ. Гэвч энэ мэдээллийг Хөх ордон албан ёсоор баталгаажуулаагүй байна. БНАСАУ-аас дүрвэгчид ихэвчлэн Өмнөд Солонгост гарч нуугдахыг оролддог байна.
“Чунан ильбо” сонины мэдээллэснээр Ром дахь БНАСАУ-ын элчин сайд Чо Сун Гил нь 48 настай бөгөөд Итали улсаас улс төрийн орогнол хүсч одоогоор Засгийн газрын хамгаалалтанд байгаа аж. БНАСАУ цөмийн хөтөлбөрийг идэвхжүүлсний дараа Итали улс элчин сайд Сунг Жонг Намыг нутаг буцааснаас хойш Чо Сун Гил элчин сайдын албыг түр хариуцаж байжээ.