Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Яармагийн гүүрний баруун талд туул голд хүн осолдож амь насаа алджээ. Осолдсон иргэн О гэгч нь 49 настай эргэтэй байсан ба Нийслэлийн онцгой байдлын 6 албан хаагч ажиллаж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгчээ. Үүнтэй холбогдуулан дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол уснаас болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.