АН-ын ҮЗХ намын хорооноос нэр дэвшүүлж оруулж
ирсэн хүмүүсийг дарга болон фракцуудын тохироогоор намын дүрэм, Сонгуулийн
хууль зөрчин байж хүч түрэмгийлэн өөрчилсөн. Ингээд өөрсдийн тохирооны хүмүүсээ нэр
дэвшүүлсэн юм.
Чингэлтэй дүүргийн намын хорооноос зуун хувийн саналаар нэр
дэвшүүлэхээр оруулсан Б.Батбаатарыг хүчээр нэр дэвшүүлээгүй. Тиймээс Б.Батбаатар албан
ёсоор намаасаа гарах өргөдлөө өгч Иргэний хөдөлгөөний намд орж улмаар энэ намаас З.Энхболдын дэвшиж
байгаа Баянгол дүүргийн 70 дугаар тойрог дээр нэр дэвших болсноос болж АН-ын
дарга бүх л чадлаараа эсэргүүцэж байгаа гэнэ.
Тэр ч бүү хэл СЕХ-нд бичиг хүргүүлж, нэр дэвшүүлэхгүй байх, өгсөн
бичиг цаасанд нь ямар нэг дутуу зүйл байна уу сайтар шалга, эс бөгөөс Иргэний
хөдөлгөөний намын нэр дэвшүүлэх хуралдааныг хүчингүй болго гэж шахсан аж. Ингээд
өөрийнх нь гол саналыг хуваах байх гэж айж байгаа Б.Батбаатарыг дэвшүүлэхгүйн
тулд бүхий л аргыг хэрэглэ гэж Японд айлчилж байгаа хэрнээ хил дамжин заавар
өгсөөр байсан гэнэ. Ямартай ч, өчигдөр СЕХ-оос Иргэний Хөдөлгөөний намд Б.Батбаатарыг
сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа хэрхэн явагдсан, хуралдаанд биечлэн байсан
эсэх талаар, мөн танай намын хуралдааны тэмдэглэл хүчинтэй эсэх талаар
дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардсан албан бичиг явуулсан байна.
Нинж