2018 оны дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийг шалгаруулсныг Bloomberg мэдээллээ.
Энэхүү жагсаалтыг “Amazon” компани 797 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр тэргүүлсэн байна. Тэдний үнэлгээ жилийн дотор 3.4 хувиар өссөн байна. Жагсаалтын хоёрдугаарт Билл Гейтсийн “Microsoft” 0.1 хувиар өсч 789 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр жагсчээ. Харин жагсаалтын гуравдугаарт хайлтын “Google” компанийг эгнээндээ багтаадаг “Alphabet” холдинг орсон байна.
Өмнөх оны жагсаалтад “Amazon”, “Apple”, “Alphabet” нар эхний байруудад жагсаж байжээ.