УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргасан байна. Улсын Ерөнхий Прокуророос УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын гишүүдийг ЖДҮХС-аас зээл авсан байж болзошгүй, хамаарал бүхий компани зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж, хэрэг шалгах явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирүүлсэнтэй холбогдуулан хуралдсан юм.
Өчигдөр эхэлсэн уг хурал Г.Солтан гишүүн томилолттой гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл завсарлаад байсан. Харин гишүүн өнөөдөр 11.00 цагийн үед хуралдаа ирж оролцсон юм.
Сая өндөрлөсөн дэд хорооны хурлаас дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж 100 хувь үзсэн байна.