Орхон аймаг буюу Эрдэнэт
хотод УИХ-ын гишүүн асан, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай өрсөлдөхөөр
эртнээс бэлтгэлээ базааж, \”Дархан цаазтай газарт газар өгнө” хэмээн
Эрдэнэтчүүдээр шоудаж, эцэст сүүлд нь тэднийг чацга царайлаад \”зайлцгаа” хэмээн
доромжилсноор энэ үйл явдал өндөрлөсөн юм.
Ард түмний намаа Ард түмнээ хайрлая
нам хэмээн уянгалуулсан ч Хөвсгөлөөс \”хөөгдсөн” Л.Гүндалай УИХ-ын сонгуулийн хамгийн \”зөөлөн
тойрог” гэгддэг Эрдэнэтэд санаархсан нь энэ. Нөгөө талаас Эрдэнэтийг УИХ-ын
гишүүн асан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан буюу \”Буян”-гийн Жагаа \”точиклоод”
байж. Эрдэнэтэд өрсөлдөхөөр эртнээс бэлдэж эхэлсэн мань хоёр экс гишүүнийг Л \”Ийгл
тв” шууд нэвтрүүлэгтээ урьж оролцуулан санал бодлыг нь сонсов. Энэ нэвтрүүлгийн
үеэр тэр хоёрын хэн нь хэн бэ гэдэг нь танигдаж, Жагаагийн үгэнд \”дийлдэж”,
шаралхсан Л.Гүндалай ёс бус үйлдэл гаргаж, бид хоёрын хэн нь царайлаг байна,
цаашлаад чи муу хужаа гэх зэргээр Жагаагаа доромжилсон.
Харин Б.Жаргалсайхан \”Гараад
учраа ольё. Ийм өндөр хужаа харсан уу” гэх зэргээр өөрийгөө өмгөөлсөн. Энэ мэт
үйл явдал болон Эрдэнэтээс эхлэлтэй тэдний тулаан мань хоёрыг сонгуулийн 48
дугаар тойрогт тунаж үлдээсэн. Гурван мандаттай Эрдэнэтийн хамгийн сул тойрог
нь 48 бөгөөд тиймдээ ч Л.Гүндалай, Б.Жаргалсайхан хоёр энэ тойрогт тунаж үлдэв.
Харин цаг болоход \”царайлаг, Монгол цустай” гэх Л.Гүндалай барилдахаасаа
таахалзаж, өөрийнхөө оронд эхнэрээ явуулав.
Эрдэнэтэд Л.Гүндалай,
Б.Жаргалсайхан хоёр \”хав барилцах” байсан. Харин Л.Гүндалай эхнэр Л.Аззаяагаа
Жагаатай хав дөрвөлжин золгуулаад араас нь \”алгадсан” шигээ заавар зөвлөгөө
өгөх юм гэнэ. Эрдэнэтийн 48 дугаар тойрогт Л.Гүндалайгийн оронд түүний гэргий, Чингэс
хаан трейвэл ХХК-ийн захирал Л.Аззаяа Ард түмнээ хайрлая намаас нэр дэвшихээр
болж өчигдөр батламж бичгээ Сонгуулийн Ерөнхий хорооноос гардан авч, өрсөлдөх
нь тодорхой болсон. Эхнэр нөхрийн бүх зүйл ижил. Гэхдээ овог ижил гэж
төсөөлсөнгүй. Л.Гүндалай эхнэртэйгээ адил Ламжав хэмээх овогтой бөгөөд энэ
үнэхээр тохиолдол байж эцгүүд нь нэг нэртэй байв уу, эсвэл Германд сурч, Европт
боловсрол эзэмшсэнээрээ ихэрхэж бахархдаг гишүүн маань эхнэртээ овгоо өгдөг
Европ эрчүүдийн ёсыг дагав уу, ямартай ч хоёулаа Ламжав хэмээх овогтой. Хэрвээ Л.Гүндалай
эхнэртээ овгоо өгсөн бол ямар ч тохиолдолд гэр бүлийн хүнээ өөрийнхөө үгээр
байлгадаг гэсэн үг.
Тэгэхээр сонгуулийн 48 дугаар тойрогт Л.Аззаяа биш
Л.Гүндалай л өрсөлдөж байна гэж ойлгож болохоор. Харин өвдөг шороодох болбол
тэр нь Л.Гүндалай биш Л.Аззаяа л байх бололтой. Ёстой л нөгөө хэлэхийг нь би
хэллээ, хийдгийг нь чи хийлээ гэдэг шиг асуудлаас зугтах байх даа. Харин
Л.Гүндалай өөрөө Жагаатай нүүр тулахаас эмээж, тиймдээ ч Эрдэнэтээс зугтан
нийслэлийн Баянзүрх дүүрэгт ирж, баахан эмэгтэйчүүд бүхий 51 дүгээр тойргийг
амалж авав.
Энэ удаагийн сонгуулийн хамгийн их буюу 6 мандаттай газар нь
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд. Тэгвэл Л.Гүндалайгийн амалж авсан Баянзүрх
дүүргийн 51 дүгээр тойрогт МАН-аас Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг,
АН-аас МЗХ-ны Хуульзүйн байнгын хорооны дарга Р.Булгамаа, ТТЭНН эвслээс
М.Мөнхцэцэг, Социал демократ намаас Г.Халиунаа, Иргэний хөдөлгөөний намаас
Д.Оюунтуяа, бие даан нэр дэвшигч Ц.Баттуяа гэсэн эмэгтэйчүүд өрсөлдөж байгаа
юм.
Төгс