Эрүүл мэндийн яамнаас зайн оношилгооны иж бүрэн тоноглогдсон, эмнэлэгийн түргэн тусламжийн таван автомашиныг Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгүүдэд хүлээлгэн өглөө.
Энэхүү автомашинууд нь зөөврийн компьютер, цусан дахь сахар хэмжигч төхөөрөмж, шээсний анализатор, цаилгаан чагнуур, дуран, оношилгооны дэлгэц бүхий иж бүрэн тоноглогдсон машин юм. Мөн интернетед холбогдон ямар ч газраас нарийн мэргэжлийн эмнэлэгүүд, Үндэсний оношилгоо эмчилгээний төвтэй холбогдон өвчтөний биеийн байдал, шинжилгээний үзүүлэлтүүдийг газар дээрээс нь шууд дамжуулах боломжтой.Хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа иргэд оршин суугаа газраасаа шууд нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах боломж бүрдэж байна гэж ЭМЯ мэдээллээ.