Монгол улсын гурван аймагт гахайн мялзан өвчин гарсан нь батлагдаж, тэдгээр аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс мягмар гаригт хуралдаж, импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоох шийдвэр гаргажээ. Нийслэлийн хэмжээнд гахайн мах импортолдог арван аж ахуйн нэгж, зах зээлд нийлүүлдэг 74 цэгээс 100 гаруй дээж авахад талаас нь гахайн мялзан өвчин болох мялзангийн ДНК илэрчээ. Мөн чанаж болгосон махнаас ч өвчний ДНК илэрсэн байна. Иймээс аж ахуйн нэгжүүдийн агуулахуудыг лацдаж, хүнсний аж ахуй эрхлэгчдэд гахайн мах хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Энэхүү өвчин гарсантай холбогдуулан “Нарантуул” олон улсын худалдааны төвд гахайн мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулахыг түр хугацаагаар хориглолоо. Нийтийн хоолны газруудыг ч энэ төрлийн мах орсон хоолоор иргэдэд үйлчлэхгүй байхыг анхааруулжээ.