АНУ-ын иргэн, шашны номлогч Трой Маршалл монгол хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд утаанаас хамгаалах маск тараах аян санаачилжээ. Тус бүр 30 ам.долларын үнэтэй, шүүлтүүртэй RZMask тарааж өгөх хүсэлтээ илэрхийлсэн байна. Номлогч өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хандивын аяныг эхлүүлсэн бөгөөд “Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуулын нэг билээ. Энэ нь жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд маш их хортой нөлөө үзүүлж байна. Амьдралын түвшин доогуур айл хүйтэн өвлийн цагт дугуй, хаймар шатааж байна. Ингэж шатааж байгаа нь өөрсдийнх нь эрүүл мэндэд хортой төдийгүй хотод амьдарч байгаа бусад хүмүүсийн хувьд ч муугаар нөлөөлж байна. Тиймээс бид шүүлтүүртэй RZMask-ийг монголын хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд олгох хүсэлтэй байна. Нэг маск нь 30 ам.долларын үнэтэй бөгөөд нэг маск нь нэг өвөлд хангалттай хүрэлцэнэ. Нэг гэр бүлд таван маск авахад 150 ам.доллар болно” гэж бичжээ.Мөн тэрээр “Улаабаатарын нисэх онгоцны буудлаас машинтай явахад хортой утаа мэдрэгдэж, уушги нь шатаж байгаа мэт мэдрэмж төрсөн. Ийм газар амьдарч байгаа хүүхэд болон хүмүүсийг хараад их өрөвдсөн. Бидэнд хандив өргөж, маск тараах ажилд туслалцаа үзүүлж байгаа бүх хүнд талархал илэрхийлье. Биднийг илүү олон хүнд маскаа тарааж, тэдний эрүүл мэнд, амь насыг аврахад тусалж, хандив өргөхийг хүсч байна” гэсэн байна.