Дорноговь аймгийн Сайншанд хотын нутаг дэвсгэрт орших энергийн төв Хамарын хийдийн ойролцоо ашиглалтын лиценз олгогдсоныг ихээхэн дургүйцсэн. Үүнтэй холбогдуулан нутгийн удирдлагаас орон нутгийн тусгай хэрэгцээний газарт лиценз олгогдсон гэх шалтгаанаар тус лицензийг цуцаллаа гэж даруйхан мэдэгдсэн.
Тэгвэл энэхүү мэдэгдэл нь худал болохыг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг хэлж, “лицензийг цуцлаагүй” гэж мэдэгдлээ. Лицензийг анх 2007 онд олгосон байна. Харин 2009 онд төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр ашиглалтын лицензийг цуцалж 2014 онд орон нутгийн тусгай хэрэгцээний газарт авсан байсан. Гэвч шүүхийн шийдвэрээр 2017 онд ашиглалт малтмал олборлох тус лицензийг сэргээжээ.