УИХ-ын дарга М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн сар шинийн баяраас өмнө УИХ-ын дараагийн даргын томилуулахаар ажиллах болно гэв. Тэгвэл энэ давчуу хугацаанд УИХ-ын дараагийн дарга хэн болох вэ гэдэг асуулт олон нийтийн дунд гарч ирж байна.
Харин олон эх сурвалж Ц.Нямдоржийг УИХ-ын дарга болохоор тохиролцоо хийсэн гэж мэдээлж байна. Түүнтэй одоогоор Н.Энхболд өрсөлдөж байгаа аж. Нэр тодроод буй хоёр гишүүний хувьд хоёул Засгийн газарт сайдын алба хашч байгаа. Тэгэхээр аль нэг нь УИХ дарга болвол сайдын суудал эзгүйрнэ. Энэ мөн л сайдын суудлын төлөөх нэр дэвшигчдийн тулаан өрнөнө гэсэн үг юм. Баяраас өмнө эдгээр асуудлуудыг шийдвэрлэж амжих л байгаа даа.