• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 20
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

    Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

    Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

    Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

    Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

    Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

    Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

    Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

  • Улс төр

    АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

    У.Хүрэлсүх: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

    Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна

    “А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн”

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Л.Оюун-Эрдэнэ: Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй

    2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

    У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

  • Эрүүл мэнд
    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

No Result
View All Result

М.Энхболд: Харамсалтай нь тэд 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тохоож, надаас салах гэж гарын үсэг зурлаа

by
2019-01-29 13:37
in Онцлох мэдээ, Улс төр
7
М.Энхболд: Харамсалтай нь тэд 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тохоож, надаас салах гэж гарын үсэг зурлаа
SHARETWEET

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.29) хуралдаан 11 цаг 09 минутад 58.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.7-д “Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх нэгдсэн хуралдааныг олонхийн буюу хамгийн олон суудал авсан нам, эвслийн бүлгээс нэр дэвшиж сонгогдсон дэд дарга даргална” хэмээн заасан байдаг. Өнөөдрийн нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явууллаа. 

    Хуралдааны эхэнд дээрх асуудлыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий 39 гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.3, 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо холбогдох хуулийн дагуу хэлэлцээд, санал хураалтыг хуульд заасны дагуу цаасаар, нууцаар явуулсан байна. Санал хураалтад Байнгын хорооны 17 гишүүн оролцсон бөгөөд гишүүдийн олонх нь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагагүй хэмээн үзсэн байна. 

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, С.Эрдэнэ нар асуулт асууж, төсөл санаачлагчид болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нараас хариулт авлаа. 

    Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Сарангэрэл, Я.Санжмятав, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Цогзолмаа, Л.Болд, Ё.Баатарбилэг, С.Жавхлан, Т.Аюурсайхан, М.Билэгт, Ж.Эрдэнэбат, Ц.Мөнх-Оргил, Л.Оюун-Эрдэнэ, Д.Хаянхярваа нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Өнөөдрийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний эцэст хоёр сар гаруй гацсан парламентын үйл ажиллагаа цааш хэвийн үргэлжилнэ гэж найдаж буйгаа Я.Санжмятав гишүүн хэлсэн юм. Иргэд, олон нийт улс төрийн нөхцөл байдалд ихээхэн санаа зовниж байгаа талаар тэрбээр дурдаад эрх баригчдыг эв түнжинтэйгээр улс орны нийтлэг эрх ашгийн төлөө хамтдаа ажиллах нь зүйтэй хэмээн захиж байсныг хэлж байв. Өнөөдрийн асуудлыг хэлэлцэж буй хуулийн зохицуулалт нь цаашид парламентын засаглалын дархлаанд нөлөөлөх эрсдлийг тооцох ёстой гэлээ. Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн гишүүд цаашдаа “60 тэрбумын” гэгдэх асуудлыг эцэслэх, стратегийн ордуудын лицензийн асуудлыг цэгцлэх, концесс нэрээр төсвийн хөрөнгө, санхүүжилтийг шамшигдуулсан асуудлуудыг шийдвэрлэх, ЖДҮХСангийн гэх асуудалтай нэр холбогдсон гишүүдтэй хариуцлага тооцохыг шаардаж ажиллана гэлээ. Мөн Засгийн газар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлыг бодитоор хийж хэрэгжүүлэх ёстойг сануулж байв. Хэлэлцэж буй асуудлыг шийдвэрлэхтэй зэрэгцээд Монгол Улсын Их Хурлын дараагийн даргын асуудлыг хэлэлцэх ёстой бөгөөд парламентын төдийгүй олон нийтийн итгэлийг хүлээсэн хүнийг томилох иргэдийн хүлээлт бий гэдгийг хэлж байсан. Хэлэлцэж буй төслийг өргөн мэдүүлсэн, дэмжиж буй гишүүд өнгөрсөн хугацаанд бидний явж ирсэн зам буруу байжээ гэж үзээд үүнийг өөрчилж, сайжруулах, зөв замд нь оруулах зорилготой гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан хэллээ. Тэрбээр “Олон нийтийн хяналтыг бүх түвшинд тогтоох, баялгийн тэгш хуваарилалтыг хийх, хууль шүүхийн байгууллагууд зөвхөн хуульд захирагдаж ажилладаг болгох гэсэн итгэл үнэмшилтэйгээр асуудалд хандаж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар онцлон сануулж, эрх баригчид ажлын байрыг тогтвортой болгож, орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулж, сайжруулах ажлыг хийж, хэрэгжүүлэх ёстойг хэлсэн. Нийгэмд шийдэх ёстой асуудлууд нь хуримтлагдаад, олон нийт бухимдаад байхаар бүх асуудлыг нэг хүнд тохдог зуршил улс төрд тогтоод байгааг Ц.Мөнх-Оргил гишүүн шүүмжилж, дэлгэрэнгүй тайлбар хийсэн юм. Түүнчлэн цаашид Монгол Улсын Их Хурлын дарга хэмээх албан тушаалын монголын төрийн тогтолцоонд оролцох, хүлээх үүргийн талаарх байр суурийн асуудлыг авч үзэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Монгол Улсын Үндсэн хуулинд энэ албан тушаалын талаар хуульчилсан байгаа, иймд Үндсэн хуулийг өөрчлөх, эс бөгөөд холбогдох бусад хуулийг өөрчлөх хэлбэрээр Монгол Улсын Их Хурлын даргын албан тушаалын эрх, хэмжээг зохицуулах гарц бий гэдгийг сануулсан. 

    Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нууц санал хураалтыг цахимаар явуулах горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь горимын санал дэмжлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.3-т “Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ” хэмээн заасан, өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсний дагуу нууц санал хураалтыг цахимаар явууллаа. Монгол Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжээгүй Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь дэмжсэнгүй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.4-т “Энэ хуулийн 10.2.2, 10.2.3, 10.2.6-д заасан тохиолдолд Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, 10.2.4, 10.2.5-д заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол батална” хэмээн заасан байдаг. Энэ дагуу “М.Энхболдыг Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, гишүүдийн 76.6 хувийн саналаар дээрх тогтоолыг баталлаа. 

Ийнхүү Улсын Их Хурлын тогтоол батлагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд үг хэлсэн. 

    “УИХ-ын эрхэм гишүүд ээ. 

     2016 онд болсон Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр хуулийн дагуу төрийн  хууль тогтоох дээд байгууллагыг удирдах Улсын Их Хурлын даргын албан тушаалд би хуулийн дагуу томилогдож байсан. Өнөөдөр нэг хүнд, нэг үйл явдалд зориулан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан хэрэгжүүлж байгаа нь парламентын дархлааг сулруулсан гэж олон нийт шүүмжлэлтэй талаас нь хандаж байгаа ч Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу хуулийн энэ нэмэлт, өөрчлөлтийг баталж, энэ дагуу өнөөдөр би үүрэгт албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Энэ явдал хэзээнээс эхэлсэн, хэн юу ярьсан, хэн хэн гарын үсэг зурсан, ямар хугацаанд үргэлжилсэн гээд энэ бүх үйл явдал, өнгөрсөн хугацаанд болсон бүхэн Монголын хууль тогтоох байгууллагын түүх болон үлдэж байна. Дахин энэ хуулийн зүйл, заалтаар Улсын Их Хурлын хэн нэгэн удирдлагыг өөрчлөх, солих үйл явдал дахин бүү давтагдаасай гэж хүсэх байна. Би албан тушаалтай зууралдаагүй. Үүнээс өмнө ч гэсэн төрийн, намын албан тушаалуудыг би хашиж, өгч явсан хүн. Энэ удаа би асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурийг баримталсан. Өргөдлөө өөрөө өгөхөд ч бодит шалтгаан, үндэслэл байх ёстой. Надад ийм зүйл байгаагүй учраас өргөдлөө өгөх боломж байгаагүй. Би хуулийн дагуу энэ асуудлыг шийдэх ёстой гэдгийг ярьж, хэлж, энэ асуудлыг шийдэхэд гишүүд ухаалгаар хандаж ийм гарц гаргалгаа бий болгосон явдал бол өнөөдрийн төрд үүссэн гацааг гаргах боломж бүрдүүлсэн байж болох талтай. Гэхдээ ийм зүйл бүү давтагдаасай. 

    Миний хувьд, удирдаж байсан Улсын Их Хурлын үйл ажиллагааг сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж дүгнэнэ. Хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн тоо, хуралдааны ирц бүрдүүлсэн байдал өмнөх парламентуудаас илүү ажил хэрэгч байсан. Эдийн засгийн уналтад орсон үед бид ажлаа эхэлж байсан. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг бид хамтдаа баталсан. Банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг цэгцлэх, журамлах хууль эрх зүйн орчныг бид хамтдаа бүрдүүлсэн. Эдгээр шийдвэрт суурилан өнөөдрийн эдийн засгийн өсөлт нааштай, дэвшил гарсан юм шүү. Бид төрийн албыг шинэчлэхээр хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх олон журмыг хэлэлцэж байгаа. Энэ бол цаашдаа Монголын төр тогтвортой байх, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлсэн, дадлага туршлагатай хүмүүс төрд дэвшиж ажилладаг эрэмбэ дарааг тогтоосон чухал хууль байсан юм. Хэдийгээр өнөөдөр шийдвэр хууль нь гарсан ч гэсэн хэрэгжиж бүрэн чадахгүй байгаа нийгмийн шинж чанартай олон асуудалд бид эцсийн шийдийг тавьж Улсын Их Хурлын хууль, тогтоолыг баталсан юм. Улс орны өмнө тулгамдаж байгаа иргэдийн бухимдаж байгаа олон асуудалд парламент анхаарал тавьж ажиллаж байсан. Засгийн газар хэрэгжүүлэх ёстой, хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хийж чадахгүй байсан учраас Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааны асуудлаас эхлээд Оюу толгой ордын газрыг ашиглаж байгаа нөхцөл байдал, Тавантолгойн ордыг ашиглалт, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49, 51 хувийн асуудлаар парламент олон ажлын хэсэг байгуулсан. Эдгээр ажлын хэсэг ажлынхаа үр дүнг олон нийтэд удахгүй тайлагнана гэдэг эргэлзэхгүй байна. 

    Гадаа жагсаж байгаа иргэд, олон түмнийг би ойлгож байгаа. Тэдэнд би хүндэтгэлтэй хандаж байгаа. Иргэдийн амьдрах нөхцөл нь амаргүй байгаа. Жагсаалд нэгдэж буй иргэдийн ярьж байгаа, шүүмжилж байгаа зүйлүүдийг би ойлгож байгаа. Гэхдээ би өнөөдөр, энд жагсаал цуглаан зохион байгуулсан зарим нэг залуу улс төрчдөдөө хандаж нэг, хоёр зүйл хэлэх нь зөв гэж бодож байна. Хорь гаруй жилийн хугацаанд болсон бүх буруу муу муухайг нэг хүнд тохож, нэг хүнд хаяглаж болдог юм байна гэдгийг Та бүхэн үзүүллээ. Улсын Их Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд намайг харлуулж, борлуулах гэж Та бүгдийн ярьж хэлж байсан шударга ёс тогтоно, нийгмийн хүлээгдэж байгаа олон асуудлыг шийднэ, улс оронд гэрэл гэгээтэй ирээдүй бий болно, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна, амьдрал сайжирна, уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ гэх мэт зүйлүүдийг иргэд олон түмэн Та бүхнээс хүсэн хүлээх нь лавтай. Та бүхний даалгавар болон үлдэж байгаа гэдгийг санах хэрэгтэй шүү. Энэ ярьсан хэлсэн зүйлээ ажил болгож,  өнгөрсөн хоёр сарын хугацаанд хэлж, амалж байсан ажлынхаа үр дүнг үзүүлж гэмээнэ Та бүхний залуу улс төрч гэдэг нэр хүнд жинхэнэ ёсоороо өсөх ёстой юм шүү. 

Хэн нэгнийг алдаршуулж, ар түмний хайртай хүү болгох, хэн нэгнийг өнөөдрийн нийгэмд бий болоод байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг бүгдийг нь шийднэ гэдэг ийм дүр зураг үзүүлэхэд намайг харлуулах, намайг муучлах шаардлага байсан байж магадгүй. Нөгөөтэйгүүр, миний хийсэн бүтээсэн амжилтыг дахин давтаж чадахгүй, илүү давуулж чадахгүй нь ойлгомжтой болохоор амжилт бий болгосон хүнийг нь харлуулах нь зөв гэж бодсон байх аа. Над руу “хар будаг” их цацсан. Би тэр их “хар будаг”-ийг цагийн эрхэнд, нар салхины аясаар арилна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Үнэн, зөв бодол санаа, миний төрд зүтгэсэн ажил амьдарлын байдал, хийсэн бүтээсэн зүйлсэд алдаа оноо бий байх.  Гэхдээ хийсэн, бүтээсэн зүйлсийг маань ард түмэн үнэн зөвөөр нь ойлгох цаг үе удахгүй ирнэ. Энэ бүх гүжирдлэг, гүтгэлэгийг даваад гарч чадна. Надад эцэг, эхээс олгосон хүмүүжил бий. Энэ төрд зүтгэж, сурсан тэвчээр хатуужил бас байна. Харин гэр бүлийг минь оролцуулан жагсаал цуглаанд дурдаж, шаардах хуудас өгөх зэргээр Монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 жилд байгаагүй үйлдэл гаргасанд харамсаж байна. Би ямар хүмүүстэй энэ танхимд сууж байв даа гэж бодогдох үе ч надад байдаг. Би тэдний өмнөөс гэр бүлээсээ, үр хүүхдүүдээсээ заримдаа уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан үе ч байсан шүү. 

    Монголын төрд захирах, тулгах, дарангуйлах, өөрийн хүслээр бүгдийг жолоодох гэсэн ёс жаяг тогтчих вий гэж санаа их зовж байна. Энэ үгийг би хариуцлагатайгаар парламентын танхимд хэлж байна. Өнгөрсөн хугацаанд надад хаягласан асуудлуудын талаар товч нэг хоёр зүйлийг хэлэх нь зөв байх гэж бодож байна, МАНАН-гийн тухай. Би МАНАН-г дэмжигч биш. Би үүнийг дэмжигч, хамгаалагч, өмгөөлөгч байгаагүй шүү. Харин би МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж явсан түүхтэй. МАНАН-гүй Засгийн газрыг байгуулж явсан намтартай хүн шүү. Харамсалтай нь жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан нөхөр Л.Болд жагсаал цуглаан удирдаад явна. Та бүхний хууль батлагдсан өдөр яаран 39-үүлээ гарын үсгээ зурж, тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн нэгдүгээр сарын 25 гэдэг өдөр 13 жилийн өмнө яг энэ өдөр би Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, “Үндэсний эв нэгдэл” гэсэн тодотголтой Засгийн газрыг байгуулж, тэр Засгийн газартаа өнөөдрийн Шадар сайд Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, өнөөдрийн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Гадаад харилцааны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Харамсалтай нь тэд МАНАН-гүй Засгийн газарт орж ажиллан, 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тохоож, надаас салах гэж гарын үсэг зурсанд харамсаж байна. Намайг энэ танхимд Улсын Их Хурлын даргад нэр дэвшиж байхад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Тусгаар тогтнолын ордонд нэр дэвшиж байхад МАНАН байж л байсан. Тэр үед МАНАН-гийн тухай “Та МАНАН-гийн толгойлогч” гэж надад хэлж байсан хүн байгаагүй шүү. Цаг хугацаа, хүмүүсийн араншин ийм л амархан өөрчлөгдөж байна. 

    “Шударга бусын хонгилын түлхүүр хэнд байна вэ” гэдэг асуудлыг сүүлийн хоёр сарын турш ярилаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас зарласан сонгон шалгаруулалтад оролцсон. Оролцоогүй бол “шударга бусын хонгил” гэдэг энэ үг гарахгүй байх байсан юм. “Шударга бусын хонгил” гэдэг энэ үгийг бий болгож гаргасан хүн нь өнөөдөр өөрөө Төрийн ордонд Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Дорлигжавын талаар “Чи хоёр гурван зүйлийг ярьж, хэлж буруутгаач” гэж Улсын Их Хурлын гишүүдэд ятгаж, шахаж, шаардаж яваа юм. Тэгэхээр “Шударга бусын хонгил” гэдэг зүйл өнөөдөр шударга бус зүйлийг хийсэн хүмүүсийн халхавч, хоргодох байр нь болж байсан гэж үзэж байна. 

    Уул уурхайн салбарын талаар олон зүйлийг ярьж байгаа. Түрүүн би асуултад хариулсан. Оюутолгойн орд газрыг ашиглах талаар Монголд хамгийн ашигтай гэрээ хэлцлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байсан. Үүнийг худлаа гэвэл өнөөдрийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуугаарай. Тавантолгойн орд газрыг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ашиглах гэж Улсын Их Хурлаас үл хамааран шууд гэрээ хэлцэл байгуулах гэж байсан явдлыг би Улсын Их Хурлын удирдлагуудын хамтаар таслан зогсоож байсан. Стратегийн орд газрын талаарх хууль эрх зүйн зохицуулалтыг санаачилж, Улсын Их Хурал хуульчлан баталсан нь өнөөдөр хэрэгжиж байгаа. 49 орд газрыг төр улсынхаа мэдэлд авъя гэхэд харамсалтай нь тухайн үеийн парламент ердөө 15 орд газрыг төрийн мэдэлд үлдээхээр шийдвэрлэсэн юм. Уул уурхайн салбарт би “Эрдэнэс МЖЛ” компанийг байгуулсан. Энд, тэнд дэл сул яваа лицензүүдийг төрийн мэдлийн энэ компанид цуглуулж, төрийн нэрийн өмнөөс гадаадын хөрөнгө оруулагчидтай хамгийн сүүлийн үеийн технологиор, хамгийн сүүлийн үеийн үр дүнтэй аргаар уул уурхайг өгөөжтэй ашиглах боломж бололцоог бүрдүүлсэн гэрээ хэлцлийг хийх зорилгоор энэ компанийг анх санаачилж байгуулсан.  Би Ерөнхий сайдаар ажиллахдаа эмх замбараагүй олгогдсон байсан уул уурхайн салбарын 7200 лицензийг 3600 болгож цэгцэлсэн. Надад өнөөдөр уул уурхайн салбарт нэг ширхэг ч лиценз байхгүй гэдгийг энд хэлье. Цаашдаа ч уул уурхайн салбарыг шударгаар улс оронд ашигтай, ард түмэнд үр дүнтэй  байдлаар ашиглах, олборлох талаар нь ярьж хэлж, зүтгэсээр байх болно. 

    “60 тэрбумын” хэрэг гэж хоёр жил гаруй ярилаа. Энд хуулийн хяналтын байгууллага дүнгээ тавьсан. Одоо ч шалгаж байна. Цаашдаа би энэ асуудлыг ургийн модоо зурж, хэн, хаана, ямар албан тушаалд томилогдож байсныгаа ил тод ярих нь зүйтэй гэж бодож байгаа. Энэ шаардлагыг би ил тод ярьж, хэлсээр байх болно. Эдгээр миний нэрээр нэрлэгдэж, удирдагч нь би болж явсан асуудлуудлуудтай холбогдуулан зарим нэг хүмүүсийг нэр төр гутаасан хэргээр шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргаж, өгсөн. Хууль, шүүхийн байгууллага үнэн зөвийг удахгүй хэлэх цаг болох байх гэж бодож байна. 

    Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би өөрөө гарын үсэг зурж, Улсын Их Хуралд нэрийг нь дэвшүүлж байсан. 64 хүн гэдэг энэ Улсын Их Хурлын дийлэнх олонх юм. Тийм учраас би энэ Улсын Их Хурлын цаашдын үйл ажиллагаанд санаа зовниж, хэдэн үг хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт, Та бидний байгуулсан Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацааг ном ёсоороо дуусгаасай гэж хүсэж байна. Хоёрдугаарт, энэ Улсын Их Хурал хууль зөрчсөн, хуульд үл нийцсэн ямар нэгэн асуудлыг авч хэлэлцдэггүй байгаасай гэж хүсэж байна. Гуравдугаарт, хүчин төгөлдөр болсон хуулийг өдөрт нь ашиглаж, шуурхай ажиллаж байгаа шиг ард түмний өмнө тулгараад байгаа, нийгмийн өмнө шийдлээ хүлээж байгаа асуудлуудад манай Улсын Их Хурал шуурхай хандаасай. Асуудлыг зөв зүйтэй шийдээсэй гэж бодож байна. Дөрөвдүгээрт, парламентат ёс, парламентын энэ тогтолцоогоо улам бүр боловсронгуй болгосон, батжуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үлдсэн хугацаандаа амжиж хийгээсэй гэж хүсэж байгаа. Энэ бол 2016 онд бидэнд ард түмэн итгэл найдвар хүлээлгэсэн хүлээлтийн нэг том хүлээлт нь шүү.  Мөн энэ Улсын Их Хурал Улстөрийн намын тухай хууль, Улстөрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудыг өөрчилж, шинэчилж, өнөө цагийн шаардлагыг хангасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Энэ Улсын Их Хурал Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн, бид эхлүүлсэн. Энэ хуулиа эцэслэн баталж, дэмжлэг, санхүүжилт нь жинхэнэ эзэндээ очдог, гаргасан алдааг цаашид дахин гаргахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлээсэй гэж хүсэж байна. Тавдугаарт, парламентат ёсны алтан зарчим бол ухаанаа уралдуулж, мэтгэлцэж асуудлыг шийдэх явдал юм. Энэ танхимд тулгалт, шахалт биш парламентын энэхүү алтан зарчимд тулгуурласан, ард түмнээс мандат авсан Улсын Их Хурлын гишүүд төрийнхөө эрх барих төлөөллийн энэ эрхээ шахалт дарамтгүйгээр хэрэгжүүлдэг, цөөнхөө хүндэтгэдэг, олонхийн гаргасан санал шийдвэрийг дагаж мөрдөн хэрэгжүүлдэг байгаасай гэж хүсэж байна. Энэ үгийг би зөвхөн парламент ч биш өөрийнхөө нам болон намынхаа бүлгийн хүрээнд хамруулж хэллээ. Зургаадугаарт, болоод өнгөрсөн сонгуулийн эрх мэдлийг булаацалдаж, талцаж хуваагдаж хэрэлдэх биш, харин болох гэж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, биелүүлэхийн төлөө эвлэж, нийлж, эвсэж ажиллаасай гэж хүсэж байна. 

    Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж, надтай хамт байсан Улсын Их Хурлын олон гишүүн бий. Надад бас утсаар, мэссэжээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн иргэд, олон түмний төлөөлөл ч байгаа.  Улсын Их Хурлын хэмжээнд болж байгаа үйл явдлыг үнэ бодитоор нь олон түмэнд хүргэж байсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ч бас байгаа. Намайг Улсын Их Хурлын даргаар ажиллах хугацаанд энэ Улсын Их Хурлын ар тал болж ажилласан Тамгын газрын хамт олон ч бас байна. Та бүгдэд би чинь сэтгэлээсээ талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Төгсгөлд нь “Төр их бат, ёс их хүнд” гэж буурлуудын захиасаар үгээ өндөрлөе. Ёс их хүнд гэдэг нь хүнд суртлыг хэлээгүй юм. Ёсоо дагаж, ёс жаягаа дагаж төр улсын ажлыг хийж, гүйцэлдүүлж яваарай гэсэн буурлуудын маань захиас үг юм шүү. 

    Ийнхүү үг хэлснийхээ дараа нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд Монгол Улсын Их Хурлын тамгыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулж өгөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ShareTweet

Related Posts

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа
Улс төр

2025-04-28 13:41
УИХ-ын дарга нэр дэвшигчид
Улс төр

УИХ-ын дарга нэр дэвшигчид

2019-01-25 14:10
М.Энхболд: Цагаан сарын баяраас өмнө УИХ шинэ даргатай болно
Онцлох мэдээ

М.Энхболд: Цагаан сарын баяраас өмнө УИХ шинэ даргатай болно

2019-01-25 10:58
}

Шинэ мэдээ

Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

by undesten
2026-09-19 16:38
0

Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

by undesten
2026-09-19 12:33
0

Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

by undesten
2026-09-19 11:39
0

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

by undesten
2026-09-18 12:56
0

Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

by undesten
2026-09-18 12:11
0

Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

by undesten
2026-09-18 11:55
0

Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

by undesten
2026-09-18 10:21
0

Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

by undesten
2026-09-18 09:10
0

Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

by undesten
2026-09-18 08:14
0

Орхон дээр уулзъя

Орхон дээр уулзъя

by undesten
2026-09-17 16:55
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай