Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг заавал авч, босго оноог 400 байхаар тогтоосон байна. Өмнөх жилүүдэд монгол хэлбичгийн элсэлтийн ерөнхий шалгалтыг босго оноогүйгээр зохион байгуулдаг байсан юм.
Энэ жилийн монгол хэлбичгийн шалгалтыг гуравдугаар сарын 23-нд зохион байгуулж, босго оноонд хүрээгүй бол дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд авахаар тогтжээ.