Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны орон тооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд Д.Баатарсайхан, Д.Зүмбэрэллхам, .Б.Идэрчулуун нар нэр дэвшиж байна. Томилгоотой холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.
Үүний дараа Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр дээрх нэр дэвшигчдийг томилох эсэхийг санал хураалтаар шийдэхэд гишүүдийн олонхи томилохыг дэмжсэн байна. Мөн ТАЗ-ын даргын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөллөө.