Өнгөрөгч баасан гаригийн үдээс хойно УИХ-ын нэгдсэн хуралдаанаар , Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарыг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой болсон хойно хуралдаж дээрх хоёр яамдын сайдад нэр дэвшигч нарыг тодруулсан байна.
Удирдах зөвлөлийн шийдвэрээр Зам тээврийн хөгжлийн яамны сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын нэрийг дэвшүүлэхээр болжээ.
Энэхүү саналыг өнөөдөр бүлгийн хурал дээр танилцуулөх бөгөөд холбогдох байнгын хороо, УИХ-ын нэгдсэн хурлаар хэлэлцүүлнэ.
Зам тээвэр, хөгжлийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг гадаад албаны ажилтан мэргэжлээр төгссөн.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч, археологич-антропологич мэргэжлээр төгссөн. МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй.