Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БНХАУ-ын Шанхай хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлажээ.. Тогтоолын төслийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан бөгөөд БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын төв болсон Шанхай хотноо Ерөнхий консулын газар нээх нь чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Шанхай хот нь 25 сая хүн амтай, Хятадын хамгийн том хот юм. Энэ хотод Монгол улсын 700 орчим иргэн амьдардаг. Санал хураахад, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 82.7 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн байна.