Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ш.Үнэнбат 2019 оны 02 дугаар сарын нэгэнд Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дэргэдэх Улаанбаатар инновацийн төвтэй танилцаж тус төвд бойжиж буй гарааны компанийн залуус , хамтын оффисийн гишүүдтэй уулзаж үйл ажиллагаатай нь танилцсан байна.
Тус төвд бойжиж буй “Трасс Чэйн” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг худалдаалах, токенжуулах платформын төслийг хэрэгжүүлэх үйл явцтай танилцаж, санал бодлоо солилцлоо. Тэрбээр Монголын Барилгын Үндэсний ассоциацын Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Трасс платформын бизнес загварыг сайшааж, цаашид дэмжиж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлын нэг болох замын түгжрэлийг шийдвэрлэх зорилгоор “Прайм технологт солюшн” ХХК-ийн санаачилсан “Beeco-Замын унаа” төслийг үнэлж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах хүслээ.
Мөн “Зөвхөн түүнд”-ээс гаргаж буй бүтээгдэхүүнтэй танилцаж өөрийн тойргийн ерөнхий боловсролын сургуулиудад сурталчлан ажиллахаа мэдэгдсэн байна.