Шинэ сарын долооныг хар өдөр хэмээн үзэж ах, дүү, амраг садан болон айлд очиж золгохыг цээрлэдэг байна. Энэ жил аргын тооллын хоёрдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд шинийн таван давхар тохиожээ. Иймээс хоёрдугаар сарын 11-нд шинийн зургаан, 12-ны өдөр буюу мягмар гаригт шинийн долооны хар өдөр тохиож байгаа юм.