БНХАУ-ын 2018 оны шилдэг 10 найрагчийг тодруулсан байна. Тэдгээрийн тоонд анх удаа монгол хүн багтсан нь анхны тохиолдол болжээ. Жил бүр www.m.yzs.com сайтаас оны шилдэг арван яруу найрагч, арван шилдэг цахим талбар, арван шилдэг шүлгийн түүвэр, арван шилдэг яруу найргийн дугуйлан, арван шилдэг арга хэмжээ, арван шилдэг цахим талбар зэргийг шалгаруулдаг юм байна. Оны шилдэг арван яруу найрагчийн тоонд Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны уугуул, “Солонго” шагналт яруу найрагч Цэнджавын Цолмон багтжээ. Тэрээр, 1963 онд төрсөн, Өвөр Монголын багшийн их сургуульд багшилдаг, доктор, профессор хүн юм байна. ӨМӨЗО-ны Орчуулагчийн эвлэлийн дэд тэргүүн, Хятадын зохиолчдын эвлэлийн гишүүний сонгуульт ажилтай гэнэ.