Женевт хуралдсан НҮБ-ын Эдийн засгийн коммисийн хуралдааны үеэр Япон, Европын Холбоо зэрэг машин үйлдвэрлэлээр тэргүүлэх 40 улс нэгэн шийдэлд хүрсэн байна. Энэхүү шийдлийн хүрээнд машин үйлдвэрлэгчид шинээр үйлдвэрлэгдэх бүхий л суудлын болон жижиг ачааны автомашинд автомат тормозны системийг заавал суулгах болсон талаар өчигдөр тус байгууллагын төлөөлөгч мэдээлжээ.
Шинээр суулгах автомат тормоз нь машины өмнө байгаа биетийг мэдэрч жолоочоос өмнө машиныг зогсоох систем юм. Гэхдээ энэхүү систем нь машин 60км/цагаас бага хурдтай үед үйлчлэх юм байна.
Машин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Япон улс 2020 оноос эхлэн үйлдвэрээс гарах бүхий л автомашинд суурилуулахаар болсон бол Европын холбоо 2022 оноос үйлдвэрлэлд нэврүүлэх аж.
Харин машин үйлдвэрлэгчдийн энэхүү тохиролцоонд БНХАУ болон АНУ нэгдээгүй үлджээ.
Эх сурвалж: Associated Press