Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Мянганы Сорилтын Корпораци”-ийн Усны асуудал хариуцсан ахлах захирал Кумар Ранганатаныг хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтаар Монгол улсад “Мянганы Сорилтын Корпораци”-ийн компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд нөлөөлөхүйц үр дүнтэй, сайн туршлага болох ёстойг талууд санал нэгтэй тэмдэглэсэн байна.
АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 350 сая америк долларын буцалтгүй тусламж олгох бөгөөд энэхүү хөрөнгөөр Улаанбаатар хотод гүний худаг гаргах, саарал ус боловсруулах үйлдвэр барих зэрэг төсөл хэрэгжүүлэх юм.