Өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд хуралдах товтой байсан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр болон Р.Онон нарыг шүүх хуралдаан өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хойшилсон. Тэгвэл тэдэнд холбогдох хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж, Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм.
Харин УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Б.Гарамгайбаатар болон Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Онон нарт 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг ийнхүү хэлэлцэж байна.