Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор 2019 оны хоёрдугаар сарын 18-нд өдөр Монгол улсын иргэн “Т” нь мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис буюу мөс /ice/ төрлийн хар тамхийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг Хилийн тагнуулын алба илрүүлжээ.
Уг гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн 18.5.3-т зааснаар” …Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчинм мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.