Москва хотод Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр согтууруулах ундааны борлуулалтыг хязгаарлахаар болжээ.
Энэ талаар Бүс нутгийн аюулгүй байдал болон авлигатай тэмцэх газрын хэвлэлийн албанаас “3 дугаар сарын 8-10-нд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байгаа газруудад согтууруулах ундаа болон шилтэй шингэн зүйлийн худалдааг хязгаарлана. Түүнчлэн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж буй газруудын ойролцоох дэлгүүр, зоогийн газруудад согтууруулах ундааны худалдааг хязгаарлах зөвлөмжийг өгнө” хэмээн мэдэгджээ.
Баярын өдрүүдэд элдэв зөрчил, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой уг арга хэмжээг зохион байгуулах гэнэ.