Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украинд явуулж буй үйл ажиллагаанаас болж ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
Тухайлбал Оросын бондыг Японд гаргахыг хориглож, Орос улсын хамаарал бүхий албан тушаалтнуудын хөрөнгийг царцаана гэж лхагва гарагт мэдэгдэв.
Япон улсаас ОХУ-д тавьж байгаа гурван төрлийн хориг:
ОХУ-ын тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн шинэ хоёр улсын иргэдэд виз олгохгүй
Дээрх хоёр улстай экспорт, импортыг зогсоох
ОХУ-ын шинээр гаргаж буй sovereign бондыг Япон улсад худалдаж арилжаалахыг хориглов
Украйны зүүн хэсгийн салан тусгаарлагчдын бүс нутагруу Москва цэрэг оруулах тушаал өгсний дараа Япон болон барууны орнууд мягмар гарагт Оросын банкууд, элитүүдийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ.
Кишида Оросын энэ үйлдэл нь Украины бүрэн эрхт байдлыг зөрчсөн гэж үзэж, дипломат яриа хэлэлцээр хийхэд Оросыг уриалав. Цаашид нөхцөл байдал хурцадвал олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран арга хэмжээ авна гэж тэр хэлэв.
Reuters.com