Оросийн валютын нөөц 473 тэрбум америк долларт хүрлээ хэмээн тус ерөнхийлөгч В.Путин мэдэгдлээ. Цэвэр алтны нөөц 2000 орчим тонн.энэ нь гадаад өрнөөсөө давж гарсан үзүүлэлт юм.
Өмнө ерөнхийлөгч Ельциний үед валютын нөөц дөнгөж 12 тэрбум хүрэхтэй үгүйтэй байсан юм. Унаж явсан аварга том улс орныг яаж ийм богино хугацаанд хөл дээр нь босгодгийг ч В.Путин ёстой нэг үзүүлж байна.
Харин манай алтны нөөц 5,8 тонн, валют 3 тэрбум орчим, гадаад өр 30 тэрбум бараг хүрч яваа гэж бодохоор …
Асар их баялагатай, маш цөөхөн хүн амтай энэ улсыг 20, 30-хан жилийн дотор яаж хоосруулж, өрөнд бариулж болдгийг намууд харин ч нэг гялалзтал харуулаад өглөө. Эх орон маань дайны хөлд биш улс төрийн намуудын хөлд сүйрч байна. Энэ бүхэнд сонгууль болохоор өглөө эртлэн босч гоё дээлээ өмсөж автоматаар энхрий хайрт ардын намдаа саналаа өгдөг, хариуд нь хил будаа, гурил, тэтгэвэрийн нэмэгдэл хэмээх 2 жилд 10, 20-хон мянган төгрөг авдаг тэд хамгийн их буруутай.