ОХУ-д жил бүрийн хоёрдугаар сарын 23-ныг “Эх орноо хамгаалагчдын өдөр” хэмээн нэрлэж цэргийн баяраа тэмдэглэдэг. Энэхүү баяр болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө.
Энэхүү цэцэг өргөх ёслолд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Жанжин штабын удирдлагууд, ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов болон Монгол улсад ажиллаж, амьдарч буй ОХУ-ын иргэд оролцсон байна.
“Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийг анх 1918 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд Москва хот болон бусад хотуудаар ёслолын жагсаал, баярын үйл ажиллагааг зохион байгуулдаг юм. Монгол улсын хувьд газар шороо, тусгаар тогтнолын нь төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн Зөвлөлтийн дайчдад тогтмол хүндэтгэл үзүүлдэг билээ.