Казах курес бөхийн эрэгтэйчүүдийн анхдугаар Монгол Улсын Аварга шалгаруулах тэмцээнийг гуравдугаар сарын есний өдөр Спортын төв ордонд зохион байгуулна.
Уг тэмцээнд оролцогчид -55 кг, -60 кг, -66кг, -74 кг, -82 кг, -90 кг, -100 кг, +100 кг-ийн жинд өрсөлдөх бөгөөд жин тус бүрд түрүүлсэн тамирчинд 500.000 төгрөг, үнэмлэхүй жинд түрүүлсэн бөх нэг сая төгрөг гардах юм.
Энэхүү бөхийн төрөл монгол улсад нэвтрээд төдийлөн удаагүй байгаа хэдий ч самбо, жүдо бөхийн шилдэг тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаж эхэлжээ.