Британийн cable.co.uk сайтаас дэлхийн улс орнуудад гар утасны дата багцын үнэ тарифын талаар харьцуулсан жагсаалтыг гаргасан байна.
Энэхүү жагсаалтын хамгийн хямд үнэтэй дата хэрэглэгчээр Энэтхэг улс тодорчээ. Дэлхийд 1 гега байт дата багцын дундаж үнэ 8.53 ам.доллар байгаа бол Энэтхэгт 0.26 ам.доллар байгаа юм байна.
Харин хамгийн өндөр үнэтэй дата хэрэглэгчээр Африкийн Зимбабве улс шалгарсан байна. Энэ улсад 1 гега байт дата багцын үнэ ойролцоогоор 75.2 ам.доллар байгаа ажээ.
Монгол улсын хувьд хямд дата хэрэглэгчээр дэлхийд наймд, тивдээ Энэтхэг, Киргиз, Казахстан, Шри Ланкын дараа тавдугаарт эрэмбэлэгдсэн байна. Энэхүү судалгаанд Монгол улсын хувьд 1 гега байт датаг 0.82 ам.доллар орчим үнээр хэрэглэж болно гэжээ.
Өндөр хөгжилтэй гүрнүүдээс АНУ 12.37 ам.доллараар 182 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Дэлхийд хямд датагаар тэргүүлж буй 10 орон:
1. Энэтхэг (0.26 ам.доллар)
2. Киргизистан (0.27 ам.доллар)
3. Казахстан (0.49 ам.доллар)
4. Украин (0.51 ам.доллар)
5. Руанда (0.56 ам.доллар)
6. Судан (0.68 ам.доллар)
7. Шри Ланка (0.78 ам.доллар)
8. Монгол (0.82 ам.доллар)
9. Мьянмар (0.87 ам.доллар)
10. Ардчилсан Конго (0.88 ам.доллар)