“Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны нээлт /2019.03.01/ ”Prime Cineplex” кино театрт болж өндөрлөлөө. Киноны нээлтийн үеэр гол дүрийн жүжигчин Франц улсын иргэн Стив Морелтой ярилцлаа.
-Танд “Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд тоглох саналын хэн тавьсан бэ?
-Кинонд тоглох саналыг анх “Хувьсал” продакшны захирал МУГЖ У.Уранчимэг эгч, болон киноны зохиолыг бичсэн Г.Бямбасүрэн нар хоёр жилийн өмнө санал тавьсан. Тэд намайг нэг нэвтрүүлэгээс харсан байна лээ.
-Франц хүний хувьд Монгол кинонд дүр бүтээхэд бэрхшээлтэй зүйл тулгарсан уу?
-Хамгийн хэцүү нь хэлний асуудал байлаа. Би франц хүн. Заримдаа франц аялгатай ярьчихдаг. Үүнээс болоод дахиад л зураг авалт эхэлнэ. Хэлний асуудал л хэцүү байсан. Бусдаар бол дажгүй шүү.
-Увсын цэнхэр хязгаарт кино зураг авалт хийгджээ. Үнэхээр сайхан нутаг байгаа биз. Та өмнө нь очиж байв уу?
-Увс аймгийн Тэс суманд бараг хоёр сар амьдарч байсан. Үзэсгэлэнтэй сайхан нутаг шүү. Харин Хяргас нуурын Хэцүү хад гэдэг газарт анх удаагаа очиж үзлээ. Кино зураг авалт хийхэд тохиромжтой сайхан газар байсан. Магтаал, тууль, язгуур урлаг судалдаг учраас Увс, Ховд нутгаар явж, байгалийн сайхныг нь биширч байлаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу