Өчигдөр мэргэжлийн сүмо бөхийн Харү башён наймдахь өдрийн барилдаан явагдлаа. Энэ өдөр Ёкозүна Хакүхо М.Даваажаргал өрсөлдөгч Точиозаныг хүнд байдлаас давсанаар найман даваатайгаар башёг ганцаараа тэргүүлж байна. Тэрбээр 47-дахь удаагаа уналгүйгээр качикоши хийлээ. Түүний араас Какүрюү М.Ананд тэргүүтэй таван бөх бичигдэж байна.
https://www.facebook.com/553640334654755/videos/254279235450929/