Бидний нэрлэдэг 15-ны сар, гэхдээ урд өмнөхөөс ч том, бас үзэсгэлэнтэй тэргэл сарыг өнгөрсөн шөнө Европ, Америк тивийн оршин суугчдад харсан бол өнөө орой монголчууд бидэнд харагдана гэж эх сурвалж мэдээлж байна.
Дэлхий, сар хоёрын зай ойртох үед сарний хэмжээ ч улам томорч ер бусын үлгэрийн гэмээр харагддаг. Гэвч өнөө оройны сар энэ жилийн хамгийн сүүлчийн буюу дэлхийн хамгийн ойр харагдах сар юм гэж одон орон судлаачид тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл дараа жилийн өдийг хүртэл бид дахин ийм том хэмжээтэй сарыг харахгүй гэж ойлгож болно. Тиймээс гэрэл зурагт дуртай, мөн ер бусын сониуч зантай хүн бүр өнөө оройны сарыг бүү алдаарай.