Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны нэгдүгээр сард БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Засгийн газрын тэргүүн Ли Наг Ёныг өөрийн орондоо айлчлахыг урьсан бөгөөд Солонгосын талаас дөрвөн жилийн дараа тус улсын Ерөнхий сайдын хийж буй дээд хэмжээний айлчлал болж байгаа юм.
Энэхүү айлчлалын үеэр Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт тус тус бараалхана.
Талууд айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох аж.
Ерөнхий сайд Ли Наг Ён нь Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнгөрөгч 2018 оны есдүгээр сард Дорнын эдийн засгийн чуулган болох Русский аралд очиход бараалхсан юм.