Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх, Ататуркийн нэрэмжит V сургуулийн хичээлийн барилга ашиглалтын шаардлага хангах боломжгүй болсон үндэслэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас актлах шийдвэр гаргажээ.
“Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан тул сургуулийн барилгад үйл ажиллагаа явуулахыг хориглох нь зүйтэй. Холбогдох албаныхан зураг, төслийг удахгүй боловсруулж, барилгыг шинэчлэх байх” гэж Улсын ахлах байцаагч У.Ёндон хэллээ. Гэвч одоогоор сургуулийн үйл ажиллагааг зогсоон байрыг нь буулгах, шинэчилэн барих боломж байхгүй бөгөөд ирэх оны төсөвт энэхүү асуудлыг шийдэх төсвийг суулгахаар ярилцаж эхэлжээ.
Дашрамд дурдахад, 2010 онд гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй цэцэрлэгийн 51, сургуулийн 29 барилга байдаг аж.