УБ-Дархан чиглэлийн автозамын өргөтгөлийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) санхүүжүүлэхээр боллоо.
Энэхүү төсөлд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЕСБХБ-ны Монгол Улс дахь төлөөлөл оролцсон юм. Төслийн хүрээнд банкны зүгээс манай улсад нийт 1.7 тэрбум америк долларын санхүүжилт олгохоор болсон байна. Банкны зүгээс өмнө нь хувийн хэвшилд дэмжлэг үзүүлж байсан ч анх удаа төрийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа нь энэ юм.