Холимог тулааны дэлхийн аварга асан МУГТ Ж.Нарантунгалаг One Championship 70кг жингийн аваргын бүсийн төлөө маргааш Филиппин улсын Манилла хотноо аваргын бүсийг эзэмшигч Мартин Нигуентэй тулалдана.
Ж.Нарантунгалаг энэ жил 44 настай. Нийт 19 тулаанд орж 14-т нь ялалт байгуулаад байгаа. Харин түүний өрсөлдөгч Мартин Нигуен 29 настай. Сүүлийн 9 тулааныхаа 7-д нь хүнд цохилтоор ялаад байгаа шилдэг тулаанч юм. ОХУ-ын Марат Гафуровыг кобра могойг хүнд цохилтоор буулган авч дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон. Тэгэхээр энэ үдшийн хамгийн сонирхолтой тулаан байх болов уу.