ХУД-ийн 15-р хороо, “Рапид Харш Хороолол”-ын 25-р байрны 1 давхарт явган хүний замыг таглан өргөтгөл хийхээр зөвшөөрөлгүй эхэлсэн ажлыг өнөөдөр газрын албаныхантай газар дээр нь очин зогсоож, хэвэнд нь оруулахыг үүрэг болголоо.
Уг ажлыг эхлүүлсэн хүмүүс өрхийн эрүүл мэндийн төвийн салбарыг энд байгуулна гэж хэлсэн байна. 15-р хорооны өрхийн эрүүл мэндийн төв энэ онд салбартай болохоор нийслэлийн эрүүл мэндийн газраас тэргүүлэгчдийн хуралд асуудал оруулж шийдүүлсэн нь үнэн боловч, тухайлсан газар обьект заагаагүй, мөн тус үл хөдлөхийг нийслэл болон дүүргийн өмчид худалдан аваагүй байжээ.
Тиймээс нийслэл дүүргээс хийгдэж буй ажил биш болохыг тайлбарласан байна.
Орон сууцны хорооллын байрны 1 давхарт өрхийн эрүүл мэндийн төв байгуулах нь эрүүл ахуй талаасаа тохиромжгүйг мэргэжлийн байгууллагууд анхааруулдаг.