Онгоцонд олон амьтан явж байжээ. Хэрээ жолоочийн суудал дээр суугаад, хамаг товчлуур дээр нь дараад байхыг туулай хараад,
-Хэрээ, хэрээ чи юу хийгээд байгаа юм бэ?
-Би далдганаж байна.
-Би хамт далдганаж болох уу?
-Тэг тэг гэжээ. Жолоодлогын бүхээгт зүггүйтэж байгаа нөгөө хоёрыг харсан баавгай
-Та хоёр юу хийгээд байгаа юм бэ?
-Бид хоёр далдганаж байна гэв. Баавгай ихэд сонирхон,
-Би цуг далдганая гэхэд,
-Тэг тэг гэжээ. Мань гурав нийлээд хамаг юмаар нь оролдож, бүх товчлуурыг нь дараад, мушгихыг нь мушгиад далдганаж өгчээ. Удалгүй онгоц сүйрэх болоход баавгай, туулай хоёр сандран
– Яанаа, яах вэ? гэхэд хэрээ
-Та хоёр нисч чадах уу?
-Үгүй
-Тэгвэл яах гэж далдганасан юм бэ? гээд нисэн одов.
Энийг уншихаар инээд хүрэхээс гадна өнөөгийн Монголын нийгэмтэй төстэй ч юм шиг. Хэдэн хэрээтэй. Нөгөөдүүл нь хамаг л асуудалтай бүхнийг зохион байгуулах юм. Энэ ч даргыг устга, тэр ч төслийг зогсоо, энийг дампууруул, үүнийг ч шатаа гээд л. Дэмий л товчлууруудыг дарж, мушгихыг нь мушгиж сууна. Удахгүй онгоц сүйрэх вий дээ.