Энэ сарын 16-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжид осол гарч дөрвөн ажилтан нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан ажилтнуудын ар гэрт хоёр өрөө байр, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгох шийдвэр гарсан болохыг мэдэгдлээ.
Үүнээс гадна ажилтнуудын хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургууль төгсөх хүртэл нь дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслээр хангаж, дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж буй хүүхдүүдийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэсэн байна.