Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эмнэлгүүдийн нэрсийг танилцууллаа.
Улсын хэмжээнд 450 орчим шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 161 нь “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдүүдэд нэг удаад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр боллоо. Энэхүү хөтөлбөрийг улс орон даяар өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэж байгаа юм байна.
Энэхүү үзлэгт хамрагдсанаар:
Урьдчилан сэргийлэх үзлэг
Зөвлөгөө өгөх
Шүд цоорлын эмчилгээ
Урьдчилан сэргийлэх түрхлэг
Эрдэсжүүлэх түрхлэг
Шүд авалт гэсэн үйлчилгээг авах эрхтэй.