Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр шинээр баригдаж байгаа барилга дээрээс барилгын материал унаж замын хөдөлгөөнд оролцож байсан автомашины хамар дээр унасан талаар мэдээлэл хүргэж байсан билээ.
Энэхүү явдал Сүхбаатар дүүрэгт орших Гурван гал худалдааны төвийн урд байрлах “Глобал хурд” ХХК-ний барьж буй 16 давхар барилга дээр болсон байна. Тухайн үед хүчтэй салхины улмаас панеран хавтан хийсч дээр нь даруулах зорилгоор тавьсан байсан бетонон хийцийг барилга дээрээс унагасан аж.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн актын дагуу зөрчил арилгах хүртэл уг барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасан байна.
НМХГ-ын ахлах байцаагчийн акт: