Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2019.04.29) цаг агаарын мэдээллийг хүргэе.
Улаанбаатар хотод:
Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Эхийн голын Баян бүрд орчмоор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас нойтон цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шорoон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шорoон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:
Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шорoон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, нутгийн зүүн хэсгээр 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.