Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг, нутгийн гэх тодотголтой “Тавантолгой” ТӨХК-ийн Санхүүгийн албаны ерөнхий нягтлан бодогч Ш-ийг өнгөрөгч баасан гаригт саатуулан, хорьсон байна.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хөрөнгө завшсан, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн сэжиглэж, цагдаагийн газраас саатуулжээ. Нягтлан бодогч Ш нь өөрийн болон хүүгийнхээ дансыг ашиглаж, компаний орлогоос олон сая төгрөг болон юань авсан байж болзошгүй байгаа аж.
Иймээс түүнийг 48 цагийн хугацаатай саатуулаад байгаа бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийдэх юм байна.