Яг одоо Сүхбаатарын талбайн өмнө орших “UB contraction” компанийн газрыг чөлөөлөх ажиллагаа явагдаж байна. Өнгөрөгч долоо хоногт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тушаал гаргаж төв талбайн өмнөх машины зогсоолын талбайг чөлөөлөхийг үүрэгдсэн билээ.
Учир нь “UB contraction” компани нь гэрээний дагуу тус газрыг ашиглаагүй, нөхөн төлбөрийг олгоогүй учир хотын удирдлага гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.
Үүнтэй холбогдуулан газрын албанаас тус компанид мэдэгдэл хүргүүлж, талбай чөлөөлөхийг шаардсан байна. Гэвч тус компани шаардлагыг биелүүлээгүй бөгөөд шаардлагын хугацаа өнгөрөгч бямба гаригаар дууссан учир өнөөдөр ийнхүү талбайн үйл ажиллагааг зогсоосон байна.
Талбайг чөлөөлсний дараа иргэдийн ирсэн саналын дагуу ашиглахаар төлөвлөжээ.