Монгол Улсын аварга, Спортын мастер, Хөвсгөл аймгийн шатарчин Б.Мягмарсүрэн Грек улсын Родес хотноо зохион байгуулагдсан ахмад шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медалийн эзэн болжээ. Энэ сарын 25-ныг хүртэл 12 хоног үргэлжилсэн энэхүү тэмцээнд түрүүлснээр Дэлхийн хошой аварга болж байгаа юм.
Тэрээр өнгөрсөн 2018 онд Германы Дрезден хотноо зохион байгуулагдсан энэхүү тэмцээнээс Монгол улсын 65-аас дээш насны ахмад шатарчидтай нэг баг болон тоглож анх удаагаа Дэлхийн аварга болоод байсан юм. Харин энэ жил энэхүү тэмцээндээ ганцаарчилсан ангилалд түрүүлснээр ийнхүү Дэлхийн хошой аварга боллоо.
Дэлхийн хошой аварга Б.Мягмарсүрэн нь бага наснаасаа шатрын спортыг сонирхон хичээллэжээ. Хэдийгээр өөрөө монгол хэл, бичгийн багш хэдий ч Мөрөн, Их-Уул, Хатгал тосгоны сурагчдад монгол хэл, шатар хоёрыг хослуулан зааж сургасан аж. Багшлах хугацаандаа улс, бүсийн олон чанартай тэмцээнд оролцож, Хөвсгөл аймагтаа 43 жил тасралтгүй тэргүүлсэн, бахархал нь болсон шатарчин юм.