Мэргэжлийн боксын IBO (International Boxing Organization) холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогтын мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулааны тов хойшиллоо.
Н.Төгсцогт нь хамгийн сүүлд нэгдүгээр сарын 26-нд WBC холбооны хагас хөнгөн жин буюу 57,2 кг-ийн дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах эрхийн төлөө Доминиканы боксчин Клаудио Маррерог тулалдаж, IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон.
Мэргэжлийн боксын сонирхогчид түүнийг WBC холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга АНУ-ын боксчин “Бага” Гэри Рассельтай тулалдах болов уу хэмээн хүлээж байгаа юм.
Гэтэл “Бага” Расселийн өнгөрсөн бямба гарагт хийхээр товлогдоод байсан дэлхийн аваргын цолоо хамгаалах тулаан ирэх тавдугаар сарын 18-ныг хүртэл хойшилсон байна. Үүнтэй холбогдуулж Н.Төгсцогтын тулаан тодорхойгүй хугацаагаарр хойшилсон байна.