Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд өчигдөр 41 хүн амиа алдсан осол гарчээ. Үндэсний агаарын тээврийн “Сухой Суперджет-100” онгоц хуваарийн дагуу онгоц хөөрснөөс 30 минутын дараа орон нутгийн цагаар 18:02 цагт ослын дохиог хүлээн авчээ. Ослын дохио авсан онгоц эргэн газардах үед хөдөлгүүрийн хэсэгт гал гарч, онгоц шатаж эхэлсэн байна.
“Нисэх багийнхан зорчигчдыг аврахын тулд минут хүрэхгүй хугацаанд хийж чадах бүхнээ хийсэн. Онгоцонд зорчигч болоод нисэх багийн бүрэдэхүүн нийт 78 хүн зорчигч байсан байна. Тэднээс 37 хүн амьд үлдсэн бөгөөд гурван хүний биеийн байдал маш тааруу байгаа” гэж Эрүүл мэндийн сайд Вероника Скворова хэлсэн байна.
Тус нислэг үйлдсэн компанийн зүгээс амьд үлдсэн зорчигчдын нэрсийг зарлаж, тэдэнд санхүүгийн нөхөн олговор олгохоо мэдэгджээ. Мөн Мурманскийн Засаг дарга Андрей Чибис амиа алдагсдын гэр бүлд тус бүр нэг сая рубль, амьд үлдсэн зорчигчдын эмчилгээний зардалд тус бүр 500 мянган рубль олгоно хэмээн мэдэгджээ.
Ослын талаар мэргэжилтнүүд онгоц хүчтэй газардсаны улмаас хөлгийн хөдөлгүүрт гал гарсан гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа бөгөөд одоо хөлгийг нисэх онгоцны буудал руу буцахаас өөр аргагүй болсон техникийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: BBC