Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Бургер Кинг”-ээр үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орсон байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны алба “Хоолны хордлогод орсон гэх шалтгаанаар манайд хүмүүс ирсэн. Хаана, ямар хоолноос хордсон эсэхийг шинжилгээгээр тогтооно. Үүнийг тодорхой болгохоор манай ажилтнууд ажиллаж байна. Хариу нь удахгүй тодорхой болно” гэх хариу өглөө.
Тэгвэл энэ талаар НМХГ-ын ажилтан “Бургер Кинг”-д хордсон талаарх дуудлага манайд тавдугаар сарын 7-ны 11.00 цагт ирсэн. Одоогоор гурван хүн хордсон байна. Хордлогын шалтгааныг тодруулахаар Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид ажиллаж байна” гэж мэдэгдлээ.